Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд НАМЭМ, МБАНХ -ны төслийн баг, ХААИС-ийн зөвлөхүүд ажиллалаа. Малчидтай хийх уулзалтыг сумын Соёлын ордонд зохион байгуулж, уулзалтын эхэнд тус сумын нутагт орших Булнайн нуруунаас эх авдаг Тэс голын тухай өгүүлэх “Тэсийн голын монголчууд" баримтат киног үзүүллээ. Баримтат киноны дараа “Түүхий эдийн мөшгих тогтолцоог хөгжүүлснээр малчдын орлогыг нэмэгдүүлэх, бэлчээрийн хариуцлагтай ашиглалтийг бий болгох боломж" зэрэг сэдвээр танилцуулга сургалт явууллаа.
Photo by P.Narandelger