Газрын доройтол, цөлжилтийг бууруулах чиглэлээр Исландын туршлагаас суралцаж байна

Исланд улсын “Нэгдсэн үндэстний их сургууль”-ийн дэргэдэх “Газрын доройтлыг бууруулах хөтөлбөр”-өөс санаачлан, ХААИС-ийн Агроэкологийн  сургуулийн Экологийн  тэнхим,  Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнтэй хамтран “Байгалийн нөөцийн менежмент: Мэдээлэл боловсруулалт, үр дүнг ашиглах ур чадварыг хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

2019 оны 5-р сарын 18-25-ны  өдрүүдэд Монголика ресортод зохион байгуулагдаж буй тус  сургалтанд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Увс, Ховд, Төв, Сүхбаатар, Дорнод,  Дархан-Уул аймгууд болон Улаанбаатар хотоос ус цаг уур, байгаль орчин, газар зохион байгуулалт, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд болон зарим агентлаг, их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөл болсон 25 хүн сонгогдон оролцов.

Photo by P.Narandelger