Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос дэмжигч гишүүддээ зориулан “Бэлчээрийн мониторинг үнэлгээний арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Танхимын болон хээрийн гэсэн хоёр аргаар явуулсан уг сургалт өнгөрөгч баасан гаригт /2019.08.02/ боллоо. Танхимын сургалтыг МБАНХ-ны байранд, хээрийн сургалтыг Цонжин Болдог дахь сургалт, судалгааны төвдөө зохион байгуулав.