Нийслэл хотын иргэдийн хүнсний хэрэглээнд зориулан мах, хүнсний ногоо, цагаан идээ, жимс жимсгэнэ, зөгийн балыг хямд үнээр буюу ямар нэгэн дамжлагагүйгээр худалдан авах боломж олгосон “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн -2019” үзэсгэлэн худалдаа Лавай худалдааны төвд нээлтээ хийлээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Мах сүүний анхдугаар” аян, “Атрын III” аян, “Хүнсний ногоо, жимс жимсгэнэ хөтөлбөр”-н хүрээнд энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байгаа аж.