“Тэмээ тэнгэрийн амьтан 2020” тэмээчдийн улсын зөвлөгөөн боллоо

Баянхонгор аймгийн Богд суманд “Тэмээ тэнгэрийн амьтан 2020” тэмээчдийн улсын зөвлөгөөн, тэмээний баяр зохион байгуулагдлаа. Өвлийн адаг сарын шинийн нэгэн буюу 2020 оны нэгдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд зохиогдсон тус наадамд Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Говь-Алтай, Ховд аймгийн тэмээчид оролцов.