Эх орны минь зүүн хязгаар нутаг Дорнодын уудам их талд нүүдэлчин монгол түмнийхээ соёл, уламжлалыг үргэлжлүүлэн, өвөг дээдсээс өвлүүлсэн байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх ариун үйлсийн төлөө Цагаан-Овоо сумын иргэдийн төлөөлөл нийслэл хотод ирцгээсэн юм. Тэд бол Дорнод аймгийн “Тал нутгийн бэлчээр ашиглагчдын холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал Ч.Гэрэл тэргүүтэй тус аймгийн Цагаан-Овоо сумын Бэлчээр ашиглагч хэсгийн төлөөлөгч нар бөгөөд МБАНХ-нд сургалтад сууж, Төв аймгийн Өндөрширээт, Лүн, Заамар сумдад очиж, бэлчээрийн менежментийн чиглэлээр ажиллаж байгаа, уул уурхай бүхий сумын байгаль орчны өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд малчдын байгууллага хэрхэн ажиллах боломжтой зэрэг сэдвээр туршлага судлав.