Монгол орныхоо нутаг дэвсгэрт ургаж байгаа бэлчээрийн өвс ургамлыг танин мэдэх замаар байгаль орчноо хайрлан хамгаалах нь чухал гэдгийг ойлгуулах зорилготой сургалтыг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос зохион байгуулж эхэллээ. Зуны сургалтыг өсвөр үеийнхэн буюу дунд сургуулийн сурагчдад зориулан явуулах бөгөөд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг буюу Цонжин болдог дахь сургалт судалгааны төвд /2019.08.26/ энэхүү зуны сургалтыг эхлүүлэв.