ИНЭЭМСЭГЛЭЛЭЭР УГТСАН ТАЙЛАНД ОРНООР
Нарлаг сайхан эх орноосоо Монгол улсын Хадгаламж Зээлийн Хоршоодын төлөөлөл 11 хүнтэй аяллын баг Монголын Хадгаламж зээлийн Хоршоодын Үндэсний Холбоо (MOCCU)-ны удирдамжаар МИАТ-ийн олон улсын нислэгээр Тайланд орныг зорин Хонконгод замдаа дөрөө мултлан түр саатаад зах хязгааргүй гэрэл бүхий хот дээгүүр нисэн Бангкок хотын Suvarnabhumi олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.
Хил гаалийн ажилтнууд болох инээмсэглэл тодруулсан намхан хөрслөг бор царайтай алаг нүд эргэлдүүлэн охид залуус үйлчилгээ хандалт бүрийнхээ дараа “БАЯРЛАЛАА” хэмээн алга хавсран хүндэтгэл үзүүлэн угтан авсан нь Тайланд нутагт хөл тавьсан анхны сэтгэгдэл тэр билээ.
Манай аяллын бүрэлдэхүүнд Дорнод аймгийн Баян уул сумын “Ноён даамал” ХЗХ-ны гүйцэтгэх захирал Д.Эрдэнэдэлгэр, Ховд аймгийн Дөргөн сумын “Мөнхийн буян өгөөж” ХЗХ-ны дарга П.Цогбадрах, Архангай аймгийн Өгийнуур сумын “Өгийн мандал” ХЗХ-ны гүйцэтгэх захирал З.Болорчулуун, Улаанбаатар хотын “Арвин дэм” ХЗХ-ны Зээлийн менежер Б.Цэнгэлмаа, Хадгаламжийн менежер Б.Болор, Гишүүд хариуцсан менежер Д.Хишигбаяр, “Арвин боломж” ХЗХ-ны гүйцэтгэх захирал Г.Рэнцэнжүгдэр, “Ногоон алт финанс” ХЗХ-ны дарга Н.Баасанхүү, нягтлан бодогч Г.Цэрэндолгор, ШХА-ын Ногоон алт-Малын эрүүл мэнд төслийн Дундын сан ХЗХ-ны хөгжил хариуцсан санхүүгийн ажилтан Г.Тэлмэн, Ховд аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо ТББ-ын Дундын сан ХЗХ-ны хөгжил хариуцсан санхүүгийн ажилтан О.Гантуяа нар багтаж явлаа.
Бидний аяллын зорилго 2018 оны 7 сарын 23-28 ны өдрүүдэд Тайландын Бангкок хотноо Азийн Хадгаламж Зээлийн Хоршоодын Холбоо /ACCU/-оос ХЗХ-ыг дэмжих хөтөлбөр-2018 арга хэмжээнд оролцож Дэлхийн Хадгаламж Зээлийн Хоршоодын Холбоо /WOCCU/, ACCU гийн үйл ажиллагааны зорилго зорилт тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлох болон Тайландын ХЗХ-ын хөгжил дэвшил туршлагатай танилцах явдал байлаа.
Энэхүү хөтөлбөрийн үйл ажиллагааг WOCCU арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлж хамтран зохион байгууллаа.
Арга хэмжээг зохион байгуулагч Азийн Хадгаламж, зээлийн хоршоодын холбоо нь Монголын хадгаламж, зээлийн хоршоодыг олон улсын зарчмын дагуу хөгжүүлэх, хоршооны үйл ажиллагааг сайжруулах, боловсронгуй болгох, ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн юм.
Тус холбооны эрхэм зорилго нь зээлийн хоршоодоор дамжуулан хүмүүсийн амьдралыг сайжруулах явдал бөгөөд алсын хараа нь Ази тивд зээлийн нэгдсэн холбоо, тогтвортой сүлжээ цогцлон бүрдүүлэх явдал юм.
Энэ удаагийн хөтөлбөрд Монгол, Филиппин, Бангладеш, Энэтхэг, Бутан, Лаос, Кени Мьянмар, АНУ, Канад, Австрали, Ирланд улсуудын, ДХЗХХ болон АХЗХХ-ны 50 гаруй төлөөлөгчид ажилтнууд оролцож зохион байгуулан хамтран ажиллалаа.
Дулаахан- Тайланд ба Бангкок
Тайланд орон нь 65,92 сая хүн амтай, 513120 км2 газар нутагтай, газар нутгийн хэмжээгээр 51-т ордог, Өмнөд Азид оршдог, Мяньмар, Камбож, Лаос болон Малайз улстай хиллэдэг, хүн амын 49% нь эрэгтэй, 51% нь эмэгтэй, хүн амын бүтцийн хувьд 17.2% нь 0-14 нас, 72.6% нь 15-64 нас, 10.2% нь 65-аас дээш настай бөгөөд 94.6% Буддын, муслим(4.2%), христос(1.1%) болон бусад шашин(0.1%), дундаж нас нь 74.6, үүн ээс эмэгтэй 78.01, эрэгтэй нь 71.1–тэй, бичиг үсэгт тайлагдалтын хувь нь 92.6%.
Тус орны Ажиллах хүчний 40.7% ХАА, 13.2% Үйлдвэрлэл, 46.2% Үйлчилгээний салбарт ажиллдаг.
Үндэсний мөнгөн тэмдэгт Батт, ойролцоогоор 1 ам доллар=35 Батт. Цагийн бүс нь НЗНЦ+7 Утасны томьёо нь +66, Домейн нэр нь латин (.th )
Засаглалийн хувьд Үндсэн хуульт, хаант засаглалтай орон бөгөөд хаанаа маш их хүндэтгэн дээдлэдэг. Өмнөх эзэн Хаан Бумибол Адулядеж таалал төгссөнтэй холбогдуулж нэг жилийн хугацаанд гашуудал зарлаж байсан байна. Улсын нийслэл нь Бангконг хот, нийт 77 суурин муж / тосгонтой. Улсын албан ёсны ярианы ба бичгийн хэл нь Тай хэл юм.
2017 оны статистикээр ДНБ нь 409.7 их наяд буюу тэрбум ам доллар, ДНБ-ий өсөлт 3.1%, 1 хүнд ногдох ДНБ 5938 ам доллар, Ажилгүйдлийн хувь 1%, ядуурлын түвшнээс доогуурт орох хүн амын эзлэх 7.21% байна.
Нийслэл Бангкок нь дэлхийд хүн амаараа 22-т ордог бөгөөд 6,704,000 орчим оршин суугчтай. Гэхдээ албан бүртгэлгүй, зүүн хойд Тайланд болон бусад орнуудаас цагаачлан ирсэн хүмүүсийг тооцвол 15 сая орчим хүн байна гэсэн тооцоо бий. Үүний үр дүнд анх ганц үндэстэн давамгайлдаг байсан Тайландыг барууны, энэтхэгийн, хятадын олон төрлийн хүмүүстэй хот болж өргөжин хөгжиж байна.
Бангкокд төрсөн сэтгэгдэл ба эргэцүүлэл
Бангкокт 30 гаруй хэмийн халуун ч байсхийгээд л бороо орно. Ид халуун үедээ 38 хэм хүрэх нь энүүхэнд гэнэ. Ихэнхдээ бүүдгэр, бороотой өдрүүд үргэлжилсэн хэрнээ өчүүхэн ч сэвэлзэх салхигүй. Сэрүүн орны бидэнд бүгчим халуун, чийглэг уур амьсгал нь нэг л давчдам мэдрэмж төрүүлэх аж. Мөн сам хорхой, наймаалж, хясаа тэргүүтэй далайн голдуу хоолонд нь дасахад чамлахааргүй хугацаа хэрэгтэй ч юм шиг.
Тайландчууд их л тайван, дөлгөөн хүмүүс байдаг юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн. Нэг ёсондоо нутгийн уугуул иргэн биш л бол шүхэр, шортноос өөр зүйл хэрэггүй. Харин агаарын хэм +20-руу ороход л нутгийн иргэд ноосон малгайгаа дарж өмсөөд, хөнжлөө нөмрөөд гудамжаар явдаг гэх хошиндуу яриа ч сонсогдож байсан. Тайландад 7 хоног албан томилолт өвөртөлсөн бид нутаг нэгтнүүдтэйгээ уулзаад хамгийн түрүүнд өрнүүлсэн яриа энэ байлаа.
“Инээмсэглэлийн орон”-д ирчихээд ууртай царайлж явах нь тун зохимжгүй. Халуун наран доор нь зүрхэнд хурсан ямар ч цэвдэг мөс хайлах байх даа ч гэж бодогдом. Хийж буй ажлаасаа, ямарваа үйлдлээсээ таашаал авах чадварыг эндхийн хүмүүсээс сурч авах хэрэгтэй юм байна даа гэж санагдаж байв.
Монгол оронд Приус машин хаа сайгүй тааралддаг шиг суудлын жижиг тэвштэй төрөл бүрийн маркын автомашинууд motorcycle-нууд хэзээ хаана мөргөлдөх шүргэлцэх байхдаа гэж бодохоор л маш хурдтай давхих юм. Харин 7 хоноход хоорондоо шүргэлцээд маргалдаад зогсож байгаа Монгол дүр төрхийг олж харсангүй. Хамгийн гол нь хөдөлгөөний соёл, бие биеэ ойлголцох чадвар мэдрэмж, хүндэтгэх соёл үнэхээр дадал хэвшил зуршил болжээ.
Монголчууд морио шүтэж биширдэгээс илүү Тайландчууд заан хэмээх энэ аварга том амьтанаар үнэхээр бахархаж хүндэтгэж алдаршуулж өөрсдийнхээ имиж аялал зуулчлалын бүх зүйлдээ бренд болгож үнэхээр чадсан нь гайхамшигтай.
Бид үнэхээр л аялал жуулчлалыг эдийн засгийн тулгуур нэг тулгуураа болгон хөгжүүлнэ гэж байгаа л юм бол Тайландчуудаас суралцах, бизнес санаа туршлагуудыг нь төгөлдөржүүлж хуулбарлах зүйл маш их байна гэж бодож төсөөлж итгэж явлаа.
Мөн энд гаднаас ирж байгаа жирийн аялагч сонирхогчоос жуулчин албан ажлын бүхий л хүмүүсийг хөрөнгө оруулагч манай орныг биднийг хөгжүүлэхээр ирсэн хүмүүн гэдэг сэтгэл итгэлээр хүлээн авдаг үйлчилдэг юм бол уу даа гэж төөсөөлж байлаа. Энд бүхнийг сайн сайхнаар хэлээгүй л дээ гэхдээ л 70-80 хувь тийм байх аа. Ингэж л байж аялал жуулчлалыг хөгжүүлдэг юм байна нэг хүнийхээ хүсэл зоригийг нийт иргэдийнхээ хүсэл эрмэлзэл болгож чаддаг юм байна.
Хүнээ л бид зорилго зорилтондоо чиглүүлэн сургах хөгжүүлэх хэрэгтэй гэдэг нь харагдаж байлаа. Хүн бүр хандлагаа өөрчлөх хэрэгтэй Бид өөрчлөгдөж байж л амжилтанд хүрэх бөгөөд хүмүүс маш бага хугацааны өгөгдөлтэй тиймээс Хамжихгүй бол Амжихгүй ба хоршиж л амжилтанд хүсэн байна. Тэд…
Тайландын хоршооллын хөдөлгөөний бүтэц, зохион байгуулалт нь:
ХЗХ-доо ХАА ба Хоршооллын Яам бүртгэгддэг. Хоршоо Хөгжлийн Үндэсний Зөвлөл – Board of National Co-operative Development, BNCD Тайландын Хоршооллын Лиг нь 7 төрлийн хоршоодынхоо болон гишүүдийн чадавхи, боломжийг хөгжүүлэх, сургах зорилготой ажилладаг хоршоодын дээвэр байгууллага юм.
Бүтцийн хувьд дээрээс доош тогтсон удирдлагын бүтэцтэй ХАА ба Хоршооллын Яам, Хоршоо Дэмжих газар болон Хоршооны Хяналтын газраар бүртгэгдэж, хянаж зохицуулагддаг. Бүтэц нь:
- Хоршооллын Үндэсний Холбоо (National Cooperative Federation)
- Орон нутгийн Хоршооллын Холбоо (Provincial Cooperative Federation)
- Анхан шатны хоршоод (Primary Cooperatives)
ХЗХ-ны Гишүүнчлэлийн хувьд
- Сайн дурын, 10-аас доошгүй гишүүнтэй байх,
- Хуулийн хариуцлага хүлээх чадвартай байх,
- 18-аас доошгүй насны хувь хүн байх,
- Хувь хөрөнгийн доод хэмжээ дор хаяж 1 хувьцаа буюу 0.33 цент буюу нийт хувьцааны 20-оос бага хувь байх
- 1 гишүүн 1 саналын эрхтэй
ХЗХ-ны үйл ажиллагаа дараахь байдалтай явагдана. ҮҮНД:
- Гишүүдээс ХХ татаж авах
- Гишүүдийн болон бусад төрлийн хоршоодын хадгаламж
- Гишүүддээ болон бусад төрлийн хоршоодод зээл олгох
- Гишүүдэд техник туслалцаа үзүүлэх
- Гишүүд ба тэдний гэр бүлд боломжийн халамжийн үйлчилгээ үзүүлэх
Тэргүүлэгчдийн зөвлөл
- Дарга болон 14 тооноос ихгүй Тэргүүлэгчидтэй байх
- БГХ-аас сонгогддог байх
- 2 жилийн хугацаатай
- ТЗ-ийн гишүүдийн тал хувь нь жил бүр чөлөөлөгдөх
- ТЗ-ийн гишүүд дахин сонгогдож болох ч, дараалан 2 удаа сонгогдохгүй
ХЗХ хаана хөрөнгө оруулалт (ХО)-аа хийж болох вэ?
- Хоршоодын Холбооны байгууллагууд
- АБанкууд
- ЗГ-ын үнэт цаас худалдан авах буюу төрийн өмчит байгууллагын хувьцаа
- Хоршоодын Холбоодын хувь хөрөнгөөс худалдан авах
- Хоршоодыг дэмждэг, хуулиар бүртгэгч байгууллагаас зөвшөөрсөн аливаа хуулийн этгээдийн хувьцаа
- Хоршоо Хөгжлийн Үндэсний Зөвлөлтэй холбогдох бусад хуулийн этгээд
Хадгаламжийн үйлчилгээ
- Төрөл бүрийн хугацаат хадгаламж
- Хадгаламжийн хүү нь хугацаа болон хэмжээнээс хамаардаг
- Хүү нь зах зээлийн хүүнээс багагүй
- Хадгаламжийн хувьд
- Гишүүн хоршоодын хадгаламж
- Гишүүн хоршоод & гишүүн бус хуулийн этгээдээс гэрээгээр хадгаламж
- Гишүүн бус бусад хоршоод, сангууд, сургууль, холбоо, хувь хүн гм
- Татвараас чөлөөлсөн хүүгийн орлого (хоршоодын хувьд)
Зээл
- Гишүүддээ
- Бусад төрлийн хоршоодод
- Хоршооны гишүүн бус болон хоршооны бус байгууллагад зээл олгож үл болно.
- Зээлийн төрөл
- Гэнэтийн тохиолдлын зээл
- Ердийн зээл
- Зорилтот зээл
- Зээлийн хүү нь зах зээлийн хүүнээс ихгүй байх зарчимтай
- Нийгмийн үйлчилгээ
- Газар, Орон сууц ба Машины зээл,
- ЖДБ-ийн зээл,
- Гэрлэлтийн тэтгэмж,
- Боловсрол, сургалтын зээл ба тэтгэлэг,
- Төрсний тэтгэмж,
- Оршуулга, хамтын хувь нэмэр,
- Тэтгэвэр,
- Гамшгийн тусламж,
- Амьдралын & Гэнэтийн ослын Даатгал,
- Эрүүл мэндийн тэтгэмж,
- Аялал Жуулчлал
Тайландын ХЗХоршоодын дээвэр байгууллага нь 2 холбоо үйл ажиллагаа явуулдаг.ҮҮНД:
- CULT – Credit Union League of Thailand буюу Байгууллага түшиглэсэн ХЗХХ
- Credit Union Cooperatives of Thailand буюу Орон нутагт түшиглэсэн Хадгаламж, зээлийн хоршоодын холбоо
А. Байгууллага түшиглэсэн Хадгаламж, зээлийн хоршоодын холбоо (БТХЗХ)
Хувийн компани, Дээд боловсролын, Төрийн болон Засгийн газрын болон Эрүүл мэндийн байгууллагуудыг түшиглэсэн ХЗХ. Мөн цагдаагийн, армийн, багш нарын зэрэг ХЗХ байдаг.
Анхны ХЗХ нь 1949 онд байгуулагдсан. БТХЗХ-дын холбоог 1972 онд 81 ХЗХ-д нэгдэж үүсгэн байгуулсан. Тус холбоо болон гишүүн ХЗХ-дыг 1983 онд Сангийн Яамнаас санхүүгийн байгууллагууд гэж тунхаглажээ.
Алсын Хараа: Сайн Засаглал болон Хоршооллын үзэл санаагаар Тайланд улсын ХЗХ-дын хөдөлгөөний манлайлагч байх
Эрхэм Зорилго:
- ХЗХ-дын хөдөлгөөний санхүүгийн үйлчилгээний төв байх
- БТХЗХоршоод ба БТХЗХХолбоонд зохист харьцааны стандартыг бий болгох
- БТХЗХ-д ба БТХЗХХ-ны Хүний Нөөцийг мэргэжлийн болгон хөгжүүлэх
- БТХЗХ-дын Мэдээлийн болон Мэдээллийн Технологи Үйлчилгээний төв байх
- Үндэсний олон Олон улсын хоршооллын хөдөлгөөний сүлжээнд холбоотой байх
Бизнесийн үйл ажиллагаа нь 2 үе шаттай
- БТХЗХХ (үндэсний түвшинд)
- Интернэт ба банкны үйлчилгээгээр дамжуулан орон нутгийн 77 мужийн бүх ХЗХ-дтой холбогдох
Сургалтын үйл ажиллагаа нь 3 үе шаттай
- БТХЗХХ (үндэсний түвшинд) Санхүүгийн дэмжлэг үзүүлж Сургалт, боловсролын үйл ажиллагааг Бүс нутгийн 8 бүлгээр, орон нутгийн 77 мужийн бүх ХЗХ-дтой холбогдох
- Холбооны удирдлагын бүтэц
- БГХ-аар ТЗ (15), ХЗ (3), Аудитор, Зөвлөхүүд (5)-ийг тус тус сонгодог.
ТЗ-өөс Гүйцэтгэх Хороо, Төлөвлөлт ба Хөгжлийн Хороо, ХЗХ-дыг Бэхжүүлэх Хороо, Төлөвлөлт ба Хөгжлийн Хороо, Хоршоод Хоорондын Харилцааг Хөгжүүлэх Хороо, ОУХарилцаа Холбоог Хөгжүүлэх Хороо, Мэдээллийн Технологийн Хороо болон хороодыг удирдах Ерөнхий Менежерийг томилдог.
2 Дэд Ерөнхий Менежер нь Бизнес болон Хөгжлийн асуудлыг тус тус эрхэлдэг.
Бусад Үйлчилгээ & Бизнес
Бичиг хэрэг & оффис хангамжийн үйлчилгээ (футболка, гишүүн, хадгаламжийн дэвтэр, цүнх, бэлэг дурсгалын зүйлс)
Гишүүдэд зориулсан Чандарлах холбоо
Сургалт семинар (Холбооны сонин мэдээ, компьютер, санхүүгийн эрсдлийн менежмэнтийн сургалт)
Төлбөр түргэн гүйцэтгэх (ТТГ) сан
Хоршоод сар бүр БТХЗХ-ны Нийт хугацаат хадгаламжийн 2-иос багагүй %-г санд оруулдаг.
ТТГ Сангийн үйлчилгээ
- 1 жилийн хадгаламжийн хүүнээс багагүй хүү төлөх
- Үнэлгээнд үндэслэлсэн техник туслалцаа үзүүлэх
- ТТГ зээлийн үйлчилгээ
- ТТГ зээлийн хэмжээ – нийт зээлийн хэмжээнээс 3 дахин их
- Холбооны богино хугацаат зээлийн хэмжээ нь зээлийн хүү хасах 0.125%, зээл эргэн төлөх хугацаа 3 сар.
В. Орон нутагт түшиглэсэн Хадгаламж, зээлийн хоршоодын холбоо
ОНТХЗХЛ нь 1979 онд байгуулагдсан. ХЗХ-ны категориор 2005 онд бүртгэгдсэн.
Алсын хараа: Тайланд улсын ХЗХ-дын төв байгууллага бөгөөд хөдөлгөөний манлайлагч байх
Эрхэм Зорилго
- Байгууллагын чадавхийг эрч хүчтэй хөгжүүлэх
- ХЗХ-дын хөдөлгөөний сайн засалалд хөтөч байх
- Нэг цэгийн үйлчилгээг бий болгох замаар ХЗХ-дын гишүүдийн аж байдлыг дээшлүүлэх
Зорилтууд
- ХЗХ-дын гишүүдийн хуримтлалыг дэмжих
- Ажлын байр, аж байдлыг дээшлүүлэх сан болон зээлийн үйлчилгээгээр хангах
- Гишүүдийн бүт-н, үйлчилгээг хөгжүүлэх, түүхий эд бэлтгэл, худалдан авалт, борлуулалт, хангамж, өргөн хэрэглээ, үйлдвэрлэл гм
- Хоршоод, холбоод, үндэсний холбоод, Хоршоодын Лиг, ЗГ-ын байгууллагууд, орон нутгийн байгууллагууд болон хувийн сектортой хоршооны бизнесийг хөгжүүлэх, сурталчлахад зохицуулах
- Гишүүд болон орон нутгийн амьдралын түвшинг дээшлүүлэх
Үйл ажиллагаа/Хөтөлбөр & Үйлчилгээ
- ХЗХ-дын хөгжил ба сурталчилгаа
- Сургалтын хөтөлбөр, сургалт, семинар
- Хадгаламж, гэрээ хэлцлүүд
- Дундын зээл
- Гишүүдийн халамжийн үйлчилгээ
- Орон байр, гэрээт үйлчилгээ
- Олон нийтийн харилцаа
- Хоршооны бизнес ба бүтээгдэхүүний хөгжил
- Мэдээллийн технологийн хөгжил
- Хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ
Холбооны Удирдлагын бүтэц
БГХ-аар ТЗ (11-15), Хяналтын Хороо (3-5) сонгодог. Мөн Зөвлөх (25), Аудитортой. ТЗ-өөс Гүйцэтгэх Хороог (5-7), Ерөнхий Менежэрийн хамт сонгодог. Ерөнхий Менежер нь 2 Дэд Ерөнхий Менежер болон Ерөнхий Менежерийн оффистой. 1 нь Санхүү, ня-бо, Мэдээллийн технологи, захиргаа болон санхүүгий төв үйлчилгээг хариуцдаг бол нөгөө нь ХЗХ-дын хөгжил, боловсрол болон салбаруудыг хариуцдаг.
Дэлгэрэнгүйг http://www.aaccu.coop/