БИДНИЙ ТУХАЙ
“Хөгжин Дэлгэрэх” ХЗХ нь 2017 оны 11 дугаар сарын 11-нд 26 гишүүнтэйгээр үүсгэн байгуулах хурлаа хийж, 3.9 сая төгрөгийн төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгээр байгуулахаар шийдвэрлэн үүсгэн байгуулах хурлаар ХЗХ-ны тухай хууль, холбогдох бусад эрх зүйн баримт бичгийг үндэслэн Хоршооны дүрэм, Тэргүүлэгчдийн болон Хяналтын зөвлөлийг сонгон, бусад шаардлагатай баримт бичгийг хэлэлцүүлэн баталсан.
Хоршоо нь 2017 оны 11 сарын 17-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлэн хуулийн этгээдийн гэрчилгээг авч, улмаар санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлийн эрхээ 2018.01.24-ны 25 дугаар тогтоолоор авч, Улсын бүртгэлээр ахин баталгаажуулж гэрчилгээгээ авснаар үйл ажиллагаагаа эхлүүлэх бүрэн боломжтой болсон. 2018 оны 3 сарын 25-нд бүх гишүүдийн хурлыг хуралдуулж, тус өдөр сумын удирдлагууд, иргэдийг байлцуулан Хоршооныхоо нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулан албан ёсоор нээлтээ хийсэн.
Хоршоо нь гишүүдийн хувь нийлүүлсэн хөрөнгөөс гадна Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гишүүдээс хадгаламж татан төвлөрүүлж, мөн Ногоон алт хөтөлбөрөөс үйл ажиллагаа явуулах ажлын байраар хангах, техник, тоног төхөөрөмж, санхүүгийн программ, шаардлагатай тохиолдолд хөнгөлөлттэй санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр гэрээ хийж ажиллаж ирсэн.
Хоршооны удирдлага:Хоршооны дарга Н.Энхтайван, Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Тэргүүлэгчдийн зөвлөл 5, Хяналтын зөвлөл 3, Зээлийн хороо 3 хүний бүрэлдэхүүнтэй томилогдсон. Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн Б.Буджав өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Тэргүүлэгчдийн зөвлөлийн 2018.10.28-ны өдрийн 15 тоот тогтоолоор Ч.Соёлмааг томилсон. Хоршооны Гүйцэтгэх захирлаар Д.Алтанцэцэг, нягтлан бодогчоор А.Энхжаргал нар ажиллаж байна.
p style="text-align: justify;">Хоршооны удирдлага: Хоршооны дарга Н.Энхтайван, Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Тэргүүлэгчдийн зөвлөл 5, Хяналтын зөвлөл 3, Зээлийн хороо 3 хүний бүрэлдэхүүнтэй томилогдсон. Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн Б.Буджав өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Тэргүүлэгчдийн зөвлөлийн 2018.10.28-ны өдрийн 15 тоот тогтоолоор Ч.Соёлмааг томилсон. Хоршооны Гүйцэтгэх захирлаар Д.Алтанцэцэг, нягтлан бодогчоор А.Энхжаргал нар ажиллаж байна.
ХОРШООНЫ ГИШҮҮНЧЛЭЛ
Хоршоог үүсгэн байгуулагч 26 иргэний 3900.0 мянган төгрөгөөр эхэлж, 2018 оны 08 сард 3 хуулийн этгээд МБАНХ, АБАХ, СБАХ-ийн хүсэлт ирж гишүүнээр элссэн. Мөн Ногоон Алт төслийн гишүүдийн дундын сангаас 13'769.1 мянган төгрөг хоршоонд төвлөрсөн ба дундын сангийн мөнгийг шилжүүлэн тооцох байдлаар элсүүлэн ажиллаж байгаа. 2019 онд шинээр 95 гишүүн элсэж, 12 сарын 30-ны байдлаар 3 хуулийн этгээд, 199 иргэн нийт 202 гишүүнээр элссэн дүнтэй байна. Хувь нийлүүлсэн хөрөнгө 30,3 сая төгрөгт хүрлээ.
Бүх гишүүдийг хурлыг хуулийн хугацаанд зарлан хуралдуулж, тухайн жилийн Хоршооны үйл ажиллагаа, жилийн ашиг орлого, цаашдын зорилтоо дэвшүүлэн хэлэлцүүлж ирсэн. 2019 оны 12 сарын байдлаар:
- Нийт гишүүд 202 үүнээс: эмэгтэй 34
- Нийт актив 96.9 сая төгрөг
- Хоршооллын нийт өмч 36.0 сая төгрөг
- 2019 оны нийт ашиг 995'935.26 төгрөг
- Сангуудад хуваарилсан: Үүнд:
- Нөөцийн сан - 4'979'677,63 төгрөг - 50%
- Хадгаламж, хамгаалалтын сан - 1'991'871 төгрөг - 20%
- Тогтворжилтын сан - 1'991'871 төгрөг - 20%
- Нийгмийн хөгжлийн сан - 497'967.81 төгрөг - 5%
- Бусад сан - 497'967.82 төгрөг - 5%
ХАМТЫН АЖИЛЛАГАА
Хоршооны дарга, Тэргүүлэгчид болон Хяналтын зөвлөлийн гишүүд, нягтлан бодогч нарыг MOCCU сургалтад хамруулан, мэдлэг боловсролоо дээшлүүлэн ажиллахад анхаарч ажиллаж байна.Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурал тус онд 10 удаа хуралдаж, цаг үеийн ажил, мэдээлэл, шинээр гишүүн элсүүлэх талаар хэлэлцэн, нийт 16 тогтоол шийдвэр гарган ажилласан. Мөн зээлийн хороо тогтмол ажиллан, зээл олголтыг судлан, зээлийн үйл ажиллагаа, эргэн төлөлтөд хяналт тавин ажилласан. Хяналтын зөвлөл улирал бүр Хоршооны хэвийн үйл ажиллагаа болон зээл, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласан. Тус оны 09 сард Санхүүгийн зохицуулах хорооноос 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирж хоршооны үйл ажиллагаатай танилцан, зөвлөн тусалсан. Үүрэг даалгавар бүхий бичиг тоотыг ирүүлсэн ба өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллаж ирлээ. Мөн МБАНХ болон аймгийн БАХ-ын хамтарсан шалгалт ирж, хоршооны бүх үйл ажиллагааг шалгалаа. Хоршооны хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс удирдлагууд болон хоршооны хэвийн ажиллагааг хангахад анхаарлаа хандуулж ажиллах үүрэг чиглэл өгөгдсөн.
ҮЙЛЧИЛГЭЭ, БҮТЭЭГДЭХҮҮН
Санхүүгийн Зохицуулах хорооноос олгосон Тусгай зөвшөөрлийн хүрээнд зөвхөн гишүүддээ Зээл, хадгаламжийн үйлчилгээ үзүүлж байна.
Хадгаламжийн 4, зээлийн 6 бүтээгдэхүүнээр үйлчилж байна. Дэлгэрэнгүй..
САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Шинэчилж байна...
ХОЛБОО БАРИХ
Суурин утас: 99697865, 99950440
Цахим шуудан: enhj_enhjargalamgaln@yahoo.com, Delger.taivan@yahoo.com
Оффис хаяг: Говь-Алтай аймаг, Дэлгэр сум, Баянсан баг, Сэрх дэлгэрэх бэлчээр ашиглагчдын холбооны байр
Фэйсбүүк хаяг:
Фэйсбүүк групп:
БАНКНЫ МЭДЭЭЛЭЛ
Банк: Төрийн банк
Данс: 240000469350
Эзэмшигч: Хөгжин дэлгэрэх ХЗХ
Утга: Нэр, регистр, утас, зориулалтаа тодорхой бичих