БИДНИЙ ТУХАЙ
“Дөрвөн богдын буян”ХЗХ нь 2017 оны 10 сарын 19-нд 20 гишүүнтэй үүсгэн байгуулагдаж, Санхүүгийн зохицуулах хорооноос 2018 оны 02 сарын 07 өдрийн дугаар 39 тогтоолоор тусгай зөвшөөрлөө авч, 2 сарын 18-наас үйл ажиллагаагаа явуулж гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг үзүүлж ажиллаж байна.Цаашид гишүүдийнхээ оролцоотойгоор, орон нутагт томоохон санхүүгийн байгууллага болохоор зорин ажиллаж байна.
ҮЙЛ АЖИЛЛАГАА
“Дөрвөн богдын буян” ХЗХ нь 2018 онд 20 гишүүнтэй, 20сая төгрөгний активтай, үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол 2019 онд 150 гишүүн, 150 сая төгрөгний актив хөрөнгө , үүнээс хнх 28 сая, хадгаламж 95 сая, НАТ-ийн санхүүгийн дэмжлэг 15сая төгрөг, 2019 оны цэвэр ашиг 9сая төгрөг, 2020 оны 2-р улиралын байдлаар гишүүд 180, Аквив хөрөнгө 170сая төгрөгө, ашиг 6 сая төгрөгө болж өргөжин ажиллаж байна. Одоогоор манай ХЗХ-нь тэргүүлэгч 5 гишүүн, Хяналтын зөвлөл 3 гишүүн, Гүйцэтгэх албанд Гүйцэтгэх захирал, Нягтлан бодогч ажиллаж байна.
ИРЭЭДҮЙН ЗОРИЛТ
Манай” Дөрвөн богдын буян” ХЗХ нь орон нутагтаа гишүүдийнхээ итгэл найдварыг хүлээсэн, Гишүүдийнхээ санхүүгийн хэрэгцээг хангахуйц,цаашлаад орчин үеийн гишүүдийнхээ аж амьдралд дэм болохуйц,мөн сум орон нутгынхаа иргэн бүрийг ХЗХ-доо элсүүлэх ирээдүй зорилготой, Өнөөдрийн үйл ажиллагааг бэхжүүлж гишүүдийнхээ найдварыг хүлээж ажиллаж байна.
ХАМТЫН АЖИЛЛАГАА
MOCCU-аас Хоршооны дарга, Тэргүүлэгчид болон Хяналтын зөвлөлийн гишүүд, Нягтлан бодогч нарыг сургалтад хамруулан, мэдлэг боловсролоо дээшлүүлэн ажиллахад анхаарч ажиллаж байна.Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурал тус онд 2 удаа хуралдаж, цаг үеийн ажил, мэдээлэл, шинээр гишүүн элсүүлэх талаар хэлэлцэн. Мөн зээлийн хороо тогтмол ажиллан, зээл олголтыг судлан, зээлийн үйл ажиллагаа, эргэн төлөлтөд хяналт тавин ажилласан. Хяналтын зөвлөл улирал бүр Хоршооны хэвийн үйл ажиллагаа болон зээл, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласан. Мөн аймгийн БАХ-аас үйл ажиллагааг хэвийн явуулахад заавар зөвөлгөө өгч туслаж ажиладаг.Санхүүгийн зохцуулах хорооноос бүх тайлан мэдээнд хяналт тавьж ажилладаг. Мөн сумын албан байгуулгатай хамтран ХЗХ гоо танилцуулах таниулах зорлоготой ард иргэдийнхээ уралдаан тэмцээнийг эвээн тэтгэх, шагнах үйл ажиллагааг хамтран явуулдаг.
ҮЙЛЧИЛГЭЭ, БҮТЭЭГДЭХҮҮН
Санхүүгийн Зохицуулах хорооноос олгосон Тусгай зөвшөөрлийн хүрээнд зөвхөн гишүүддээ Зээл, хадгаламжийн үйлчилгээ үзүүлж байна.
- Зээлийн бүтээгдэхүүн
- Хэргэлээний зээл сарын 3% 6 сарын хугацаатайгаар
- Шинэ гишүүний зээл 3,5% 6 сарын хугацаатайгаа үйл ажиллагаа явуулж байна.
- Хадгаламжийн бүтээгдэхүүн
Бүтээгдэхүүний нэр төрөл |
Хадгаламжийн сарын хүү |
Хадгаламжийн хугацаа |
Тавигдах шаардлага |
Хугацаагүй хадгаламж |
0,75% |
хугацаагүй |
Хоршооны гишүүн |
‘’Энгийн’’ Хугацаатай хадгаламж |
1,8% |
12-36 сар |
Хоршооны гишүүн |
‘’Хүүхдийн ’’ Хугацаатай хадгаламж |
1,8% |
3-36 сар |
Гишүүний хүүхдийн хадгаламж |
САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Шинэчлэгдэж байна..
ХОЛБОО БАРИХ
Суурин утас: 91613993,96808007
Цахим шуудан: Ochki0901@gmail.com
Оффис хаяг: Баянхонгор аймаг, Богд сум,6-р баг,Бэлчээр ашиглагчдын холбооны байр
Фэйсбүүк хаяг:
Фэйсбүүк групп:
БАНКНЫ МЭДЭЭЛЭЛ
Банк: Хаан банк
Данс: 5233107840
Эзэмшигч: Дөрвөн богдын буян ХЗХ
Утга: Нэр, регистр, утас, зориулалтаа тодорхой бичих