ТАЙЛАН 2019: НАМЭМ төслийн хүрээнд ХЗХ-д үзүүлэх дэмжлэг, оролцоо

Малчид, орон нутгийн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлж санхүүгийн эрх чөлөө /санхүүгийн тогтвортой байдал/-нд хүрэхэд туслах гарц боломж бол Хадгаламж Зээлийн Хоршоо /ХЗХ/-г хамтарч нэгдэж хоршиж байгуулах явдал юм.

Төслийн өмнөх жилүүдийн үр дүнд байгуулагдсан малчдын БАХ-ын дэргэдэх дундын сангаас ХЗХ-д шилжин хуулийн этгээд болж хөгжихөд дэмжиж 5 аймгийн 20 сумын 624 малчид, орон нутгийн иргэдэд сургалт зөвлөгөө өглөө.

Сургалт зөвлөгөө туслалцааны хүрээнд нийт  33 ХЗХ үүсгэн байгуулагдсаны 23 ХЗХ нь Тусгай зөвшөөрлөө авч малчид иргэддээ Хадгаламж зээлийн үйлчилгээг үзүүлж байна. Мөн 6 хоршоо тусгай зөвшөөрлөө авахаар Монгол улсын Санхүүгийн зохицуулах хороонд материалаа хүргүүлж хянагдаж байгаа бөгөөд 4 ХЗХ тусгай зөвшөөрлийн материалаа бэлтгэж ажиллаж байна.

ХЗХ-ны статистикаас дүгнэж үзвэл нийт гишүүдийн тоо  7,069  болж  нийт актив нь 5,838.9  сая төгрөг болсон байна. Нийт ХЗХ-ын хувь нийлүүлсэн хөрөнгө нь 640.0 сая төгрөг боллоо.

Нэг гишүүний ХНХ-ийн доод хэмжээ дундажаар 101.3 мянган төгрөг болсон. Орон нутагт ХЗХ хоршоо үүсэн байгуулагдсанаар иргэд банкинд алдсан санхүүгийн эрх чөлөөгөө буцааж авч байгаа нь Монголын үндсний статимтекийн мэдээллээс харагдаж байна. Тухайлбал Ховд аймгийн Дөргөн суманд 2017 онд Мөнхийн буян өгөөж ХЗХ үүсгэн байгуулагдаж эдүгээ 400 орчим сая төгрөгний активтай 200 гаруй гишүүнтэй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Тус Дөргөн сумын банк дахь зээлийн  хэмжээ 2017 оноос 2018 онд 519.4 сая төгрөгөөр буурсан байна.

ТАЙЛАН ҮЗЭХ