Introduction of Khaan gal tamga SCC

БИДНИЙ ТУХАЙ

Алсын хараа: Хоршоогоо бүх талаар дэмжиж, үйл ажиллагаагаар нь бахархсан хангалуун амьдралтай, идэвхитэй гишүүд бүхий, удирдлага, зохион байгуулалтын хувьд бэхжиж тогтворжсон, эдийн засгийн өндөр чадавхитай, өрсөлдөх чадвар сайтай улс, аймгийн тэргүүлэгч хоршоодын нэг байна.
Эрхэм зорилго: Хамтын ажиллагааны давуу талыг бэхжүүлж, гишүүдийнхээ нийгэм, соёл, эдийн засгийн нийтлэг хэрэгцээг төгс ханган амьжиргааг нь тогтвортой дээшлүүлэх явдал мөн.
Уриа: Гишүүн бүр хариуцлагатай идэвхитэй - гишүүн бүрийг хөрөнгөтэй, орлоготой

 

Ховд аймаг Эрдэнэбүрэн сумын “Хаан гал тамга”  ХЗХ  нь  малчдын анхан  шатны  хоршоо  Тунгалаг уст  шураг  хоршооны гишүүдийн  санаачилгаар анх 2018 оны 06 сарын 18-нд  21 гишүүнтэйгээр  2.5 сая  төгрөгний хөрөнгөтэйгээр  байгуулагдсан. 2018  оны  11-р  сарын 14-нд  Санхүүгийн зохицуулах хорооноос  “Хадгаламж  зээлийн  үйл  ажиллагаа  явуулах  тусгай зөвшөөрөл”  авч   2019 оны 1 сарын 01.нээс  эхлэн  үйл ажиллагаагаа  явуулж  эхэлсэн.

Хоршооны удирдлага: Нийт орон тооны 3, орон тооны бус 10 хүний бүтэцтэйгээр үйл  ажиллагаа явуулж байна.

Хоршооны Тэргүүлэгчидын  зөвлөлийн  дарга Ш.Нямүрэн,  Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүнээр Н.Лхамсүрэн  / СБАХ-ын тэргүүн / , Г.Пүрэв-Очир, Ч.Байгалмаа, Д.Ууганцэцэг нар ажиллаж байна.

Хяналтын зөвлөлийн даргаар Б.Баяндалай, гишүүнээр Д.Лхагвасүрэн , С.Цэрэнчимэд нар ажиллаж ХЗХ-ны дотоод үйл ажиллагаа , ХЗХ хууль  журмын  хэрэгжилтийг хянан  улирал тутам хяналт шалгалт ажиллаж байна.

Зээлийн хороонд Зээлийн хорооны дарга Б.Баяцогт, ЗХ-ны гишүүн Б.Хишигтогтох, Н.Батням нар тус тус ажиллаж байна. 

Гүйцэтгэх захирал Ц.Чулуунцэцэг 


ХОРШООНЫ ГИШҮҮНЧЛЭЛ

Улсын бүртгэлээс үзэх

 

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Хоршооны дарга, Тэргүүлэгчид болон Хяналтын зөвлөлийн гишүүд, нягтлан бодогч нарыг MOCCU  сургалтад хамруулан, мэдлэг боловсролоо дээшлүүлэн  ажиллаж байна.  Мөн МБАНХ, АБАХ, СБАХ –тай  хамтран  ажиллаж  дэмжлэг туслалцаа авч байна.

Хоршоо нь гишүүдийн хувь нийлүүлсэн хөрөнгөөс гадна Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гишүүдээс хадгаламж татан төвлөрүүлж, мөн Ногоон алт хөтөлбөрөөс үйл ажиллагаа явуулах ажлын байраар хангах, техник, тоног төхөөрөмж, санхүүгийн программ, шаардлагатай тохиолдолд хөнгөлөлттэй санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр гэрээ хийж  ажиллаж ирсэн.

МОССU-аас зохион байгуулсан удирдлагын сертификаттай сургалтанд Тэргүүлэгчдийн Зөвлөлийн дарга Ш.Нямсүрэн, Гүйцэтгэх захирал  Ц.Чулуунцэцэг,ня-бо Н.Гүнжинлхам нар хамрагдлаа.

ҮЙЛЧИЛГЭЭ, БҮТЭЭГДЭХҮҮН

Санхүүгийн Зохицуулах хорооноос олгосон Тусгай зөвшөөрлийн хүрээнд зөвхөн гишүүддээ Зээл, хадгаламжийн үйлчилгээ үзүүлж байна.

   ХАДГАЛАМЖИЙН БҮТЭЭГДЭХҮҮН
хүү
доод хэмжээ
тавигдах шаардлага
1
“Баталгаат ирээдүй” Хүүхдийн хадгаламж хадгаламж
18.00%
20,000.00
Хугацаа болоогүй байхад  зарлагын гүйлгээ хийхгүй байх
2
“Мөнгөн сүрэг” малчны хадгаламж
18.00%
100,000.00
3
“Хуримтлал” гишүүдийн хадгаламж
18.00%
100,000.00
4
Хугацаагүй хадгаламж
4%
10,000.00

 

Зээлийн бүтээгдэхүүн
ХҮҮ
Зээлийн хэмжээ  сая төг
хугацаа
барьцаа хөрөнгө
доод
дээд
1
Ахуйн  зээл
3.00%
   1,100,000
     3000,000
12 сар
ахуйн эд зүйлс
2
Малчны зээл
2. 8%
   1,000,000
     5,000,000
12 сар
бусад банкинд барьцаалаагүй мал
3
Цалингийн зээл
2.50%
      600,000
     5,000,000
12 сар
бусад банкинд барьцаалаагүй цалин
4
Тэтгэвэрийн зээл
2.50%
      100,000
     3,000,000
12 сар
тэтгэврийн дэвтэр
5
Хадгаламж барьцаалсан зээл
2.50%
      500,000
     5,000,000
12 сар
Манай хоршоонд байршуулсан хадгаламж
6
Бизнесийг   дэмжих  зээл
2.50%
   3,000,000
   10,000,000
18 сар
орон сууц,хашаа байшин
7
Шуурхай зээл
3.50%
      100,000
        1000,000
 6 сар
барьцаагүй

 

САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

ХОЛБОО БАРИХ

 

Суурин утас: 99403928,98973928, 95267339
Цахим шуудан: munhiinbuyanuguuj@gmail.com
Оффис хаяг:  Ховд аймаг, Эрдэнэбүрэн сум, Тунгалаг уст хоршооны байр 

Фэйсбүүк хаяг: Khaan gal tamga HZH
Фэйсбүүк групп: 

БАНКНЫ МЭДЭЭЛЭЛ

 

Банк: Төрийн банк
Данс: 111600102007
Эзэмшигч: Хаан гал тамга ХЗХ
Утга: Нэр, регистр, утас, зориулалтаа тодорхой бичих